4D ангиллын нисэх буудал байгуулах байршил тогтоох
2025-03-31

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд олон улсын 4D ангиллын нисэх буудал байгуулах байршил тогтоох, төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг судлан шийдвэрлүүлэх үүрэг бүхий Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Гурвансайхан нисэх буудлын хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Зам,тээврийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газраас холбогдох мэргэжилтнүүд ирж шинэ нисэх буудал байгуулах байршлуудыг газар дээр нь хэмжилт, судалгаа хийж ажиллаа.
Санал асуулга