ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-04-02

Газар зүйн нэрийн зөвлөлийн 2025 оны 1 дүгээр хурал 85.7%-ийн ирцтэй 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү хурлаар 3 асуудлыг танилцуулж, хэлэлцүүлэв. Үүнд:
1. Газар зүйн нэрийн зөвлөлийн хурлаар 2025 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө;
2. Газар зүйн нэрийн чиглэлээр 2025 оны 1 дүгээр улиралд ГЗБГЗЗЕГ, 21 аймаг болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хэмжээнд хийсэн ажлын мэдээ;
3. 2023 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Алтай аймгийн Цээл сумын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын үр дүнтэй танилцаж, зохих шийдвэр гаргалаа.
2019-2024 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 16 аймгийн 114 сум, нийслэлийн 4 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хамаарах “Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажил”-ыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс Булган, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Сүхбаатар аймгууд нь бүх сумынхаа газар зүйн нэрийн тодруулалтыг бүрэн хийж дуусгаад байна.
Харин 2025 онд 7 аймгийн 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт “Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажил”-ыг хийхээр төлөвлөөд байна.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР