НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

2022-04-12
Цахим-Өмнөговь хөтөлбөр, Газрын харилцааны ажилтны өдрийг угтан Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар “ГАЗРЫН ХАРИЛЦАА, ЦАХИМ ШИЛЖИЛТ” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Соёл спортын цогцолборт 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна.
Өдөрлөгт сумдын Газрын даамлууд, Улсын бүртгэлийн хэлтэс, Даланзадгад сумын багийн Засаг дарга нар, Газрын кадастрын тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага “Гоулден херо” ХХК тус тус оролцоно.
Иргэд та бүхэн нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирж газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээг авч идэвхтэй оролцоно уу.
Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР