Төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх “Явуулын оффис” арга хэмжээ Номгон суманд ажиллалаа
2022-05-23







Төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх “Явуулын оффис” арга хэмжээ Номгон сумын
- Эмгэн булаг
- Богт
- Дэрсэнэ-Ус
- Төхөм
- Хармагтай таван багт 5 сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Ажлын хэсгийг Аймгийн засаг даргын орлогч Н.Энхбат ахлан ажиллалаа.
Тус үйл ажиллагаанд ГХБХБГ-ын Газрын татвар, төлбөр, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Э.Сугирсүрэн, Номгон сумын Газрын даамал Б.Мөнхтуяа нар хамтран оролцож иргэдэд ГАЗРЫН ХАРИЛЦАА-ЦАХИМ ШИЛЖИЛТ мэдээлэл өгч дараах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
- http://egazar.gov.mn цахим системийн мэдээлэл, зөвлөгөө өгөх
- Газрын шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээ
- 2023 оны Номгон сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд санал авах
- Газрын төлбөр төлөх
- Газрын төлбөрийн нэхэмжлэл авах
-Иргэн хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу заавар зөвлөгөө өгөх
- Газрын цахим биржийн систем
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.
Санал асуулга