ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ БОЛЛОО

2025-10-23

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ БОЛЛОО 


Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолын дагуу “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” 4 жил тутамд зохион байгуулагддаг. 
Тус үзлэгийг  2025.10.23-ны өдөр Өмнөговь аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газарт зохион байгууллаа.
Улсын үзлэгийн зорилго нь төрийн байгууллагын бодлого, удирдлага зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тогтооход оршиж байгаа юм.
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны Салбарын хяналтын газрын дарга С.Цагаанхүү, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга С.Нямбаяр, Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга Х.Төмөрбаатар, Архивын ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч С.Наранчимэг нар үзлэг шалгалтыг хийлээ

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР