Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олны “АЖИЛДАА Ч ДУГУЙТАЙ-АЯЛАХДАА Ч ДУГУЙТАЙ” уриан дор эхлүүлсэн #challenge-д 2019 оны 6 сарын 24-наас 28-ны ѳдрийг хүртэл Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газрын хамт олон нэгдэж дугуйтай аялалаа Батмѳнх даян хааны талбайгаас эхлэж дугуйн замаар Даланзадгадад амжилттай зохион байгууллаа. Ингээд энэхүү #challenge-д - Б.Пүрэвтулга даргатай Байгаль орчин, аялал жуулчлалын газар, -Б. Оргилболд даргатай Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн хамт олныг дуудаж байна. Та бүхэн 5 хоногийн дотор дугуйтай аялал зохион байгуулан зураг бичлэгийг өөрийн болон Ѳмнѳговь хуудсанд байршуулан дараагийн 2 байгууллагыг энэхүү #challenge-д уриална уу. Дугуй унахын ач тус: -Стресс, ядаргаа тайлагдана; -Зүрх, уушигны үйл ажиллагаа сайжирна; -Чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлнэ; -Илүүдэл жин багасна; -Орчин тойрноо өөр нүдээр харна; -Явган явахаас илүү хурдан; -Хөдөлгөөний түгжрэлтэй үед автомашинаас ч илүү хурдан; -Эдийн засагт хэмнэлттэй Ингээд нийт Өмнөговь аймгийнхаа ард иргэдийг дугуйн спортоор хичээллэхийг уриалж байна.

2019-06-24
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР